
“Төгрөг нуурын орд"-ын 20 хувийг эзэмшигч эрдэмтэн Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. “Төгрөг нуурын орд"-той холбоотой мэдээлэл гарснаас хойш түүний гар утсанд олон удаагийн сүрдүүлсэн мэссэж ирж байгаа тул АТГ-т хандаж, хамгаалалт хүсч байгаа юм байна. Түүний хэлснээр аав Л.Дүгэржав нь “Төгрөг нуурын орд”, “Тавантолгой”, "Цайдам" зэргийн хайгуулыг хийж, улмаар “Төгрөг нуурын орд”-ын 20 хувийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Харин өөр 20 хувь нь “Камикс” гэх гадаадын компани эзэмшиж байсан ч тус компанийн эзэн ч нас барсан байна. Д.Болорсүрэнгийн аав амьд ахуйдаа “Төгрөг нуурын орд”-ын 20 хувийг 1,3 сая доллараар зарсан байдаг ч түүний ар гэрийнхэнд ямар ч мөнгө өгөөгүй, өр төлбөртэй хэмээн шүүх, хуулийн байгууллагуудаар олон жил явж хохирсон хэмээн мэдээллээ. Д.Болорсүрэн одоо АН-ын Үндэсний бодлогын хороонд ажилладаг юм байна. Олон дарамт шахалт ирж байгаа тул АТГ-т хандаж ийнхүү хамгаалалт хүслээ.
“Төгрөг нуурын орд”-ыг эрдэмтэн, доктор Л.Дүгэржав 1983 онд хайгуул хийж илрүүлжээ. Ингээд 2008 онд утаагүй тулшний үйлдвэр байгуулж, хүрэн нүүрсийг шавартай хольж хийхээр ажилласан ч төсөл нь гацаж, нүүрсний орд ч биржээс хамааралгүйгээр бусдад зарагдсан гэж тайлбарлалаа.

7°C
