Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Х.БАТТУЛГА ОХИН Б.НАМУУН, ТӨРСӨН ЭГЧ Х.ЦЭНДБАЯРТ ХУВЬЦААГАА ШИЛЖҮҮЛЖЭЭ

Төгрөг нуур хүрэн нүүрсний ордтой холбоотой баримтуудыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дэлгэн, мэдээлэл хийлээ. Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газарт санхүүгийн болон хуулийн шинжилгээг хийж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэрхэн өөрийн компанидаа авсан асуудлыг хөндлөө. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай Төгрөг нуурын ордын үндэстэн дамнасан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байсан. Энэ хугацаанд Х.Баттулга Н.Учралд хандан ямар ч тайлбар хэлээгүй юм.

Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг Х.Баттулгынх гэж нотлож чадвал 100 хувь төрд аваарай гэж хэлсний дагуу хэлсэн үгэндээ эзэн байх ёстойг Н.Учрал хэллээ. Ингээд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 507 нүүр нотлох баримтууд байгааг олон нийтэд үзүүлсэн байна.

2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг, иргэн Ядамсүрэнгийн Батсүх гэгч 10 хувийг эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан “Камикс” ХХК-ийн “Төгрөг нуур энержи” компани тус ордыг 100 хувь эзэмшсэн байна. Дараа нь Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн үндэстэн дамнасан компаниудад дамжуулан 250 сая доллараар зарсныг Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт мэдээллийг ил болголоо. Энэ баримтад компанийг худалдан авах албан  ёсны мэдэгдэл, хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бичилт, хувьцаа, нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэрэг мэдээллийг нарийвчлан агуулсан нотлох баримт юм байна.

Мөн эдгээр баримт дотор Сингапурт бүртгэлтэй “Камикс” ХХК-ийн охин компанийг бйагуулан 2009 онд ЗТБХБЯ-тай орон сууцжуулалт байгуулахаар санамж бичиг байгуулж байжээ. 2009 онд Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайд байсан бөгөөд өөрөө өөртэйгээ гэрээ байгуулсан гэсэн үг. Тухайн үед ЗТБХБ-ын Төрийн нарийн бичгийн даргаар одоогийн УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байсан. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулдаг эрхтэй бөгөөд Х.Баттулгын хувийн компанийн гэрээг үзэглэж өгсөн байна. Мөн хувьцаа шилжсэний дараа гадаадын компани нэрээ монголчилж “Монголиа инвестмэнт” групп болгож өөрчилжээ. Энэ компанийн 2013-2016 оны санхүүгийн тайлан байгаа бөгөөд нэрээ гурван ч удаа өөрчилжээ.

Х.Баттулгын 90 хувь эзэмшдэг “Камикс” компани Сингапурт бүртгэлтэй компанид 100 хувь шилжсэн ба энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Х.Баттулгын төрсөн охин Б.Намуун юм байна. Ингээд 250 сая доллараар зарсан компанийн хувьцааг Монголд бүртгэлтэй компанид 6 жилийн дараа үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Хувьцаа шилжүүлэх гэрээн дээр Монголд авахдаа үнэ төлбөргүйгээр шилжсэн гэх ч Хонгконгийн биржэд бүртгэлтэй 507 хуудас материал дотор 200 мянган доллараар зарагдсан гэжээ.

Төгрөг нуурын ордод 4 тусгай зөвшөөрөл эзэмшигч Х.Баттулгын “Камикс” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, залилан, авлига ашиг сонирхлын зөрчил, мөнгө угаасан болон бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлаар Прокурорын байгууллагад материалыг хүргүүлэн шалгуулахаар боллоо.  

09 Apr 2025 02:25PM
Б.ТУЯА
469
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ