
УИХ-ын Ёсзүй, дэгийн байнгын хорооны хурлаар ёсзүйн алдаа гаргасан болон ажлаа олон цаг тасласан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сошиал орчинд бусадтай хэрүүл хийсэн гэх гомдол иргэдийн зүгээс гараад байгаа. Харин Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга Баярбаатар сошиал орчин дахь хэрүүл хэмээн үзэж байнгын хороогоор хариуцлага тооцохгүй байхаар боллоо. Харин чуулганы хурлыг ажлын таван өдөр, 40 цаг тасласан бол хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад тооцохоор хуралдлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Х.Баттулгыг 67 цаг 20 минут тасласан гэж бүртгэгджээ. Тиймээс гурван сарын цалинг 20 хувиар бууруулах хариуцлага хүлээлгэх саналыг хэлэлцлээ. Мөн 40 цаг арай хүрээгүй ч анхаарах шаардлагатай 10 гишүүний нэрийг УИХ-ын Ёсзүй, дэгийн байнгын хороонд хүргүүлжээ. Эдгээрт Н.Алтанхуяг, Д.Ганбат, н.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Д.Батбаатар нар хамгийн олон цаг тасласан байна. Ингээд УИХ-ын ёсзүй, дэгийн байнгын хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн 20 хувийг зургаан сарын хугацаатай хасахаар дэмжлээ.

7°C
