Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХҮҮХДИЙГ АВТО ОСОЛД ОРОХООС СЭРГИЙЛЭХ ДЭМЖИХ БҮЛГИЙГ УИХ-ЫН 38 ГИШҮҮН БАЙГУУЛЖЭЭ
УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурснаар хүүхдийг авто осолд орохоос сэргийлэх дэмжих бүлэг байгуулжээ. Учир нь сүүлийн жилүүдэд хүүхдүүд авто машины осолд өртөж нас барах нь эрс нэмэгдсээр байна. УИХ-ын гишүүд осолд өртөж байгаа шалтгааныг хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарч, эцэг эхчүүд буруу тээвэрлэдэг буюу цонхоор биеийг нь гаргаж явдаг, хүүхэддээ мэдлэг олгоогүй, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэггүй зэрэг зөрчлийг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан БНСУ-д ажиллаад ирэхдээ зарим судалгааг хийжээ. БНСУ-д 1990 онд энэ асуудлаар шийдэж дууссан бөгөөд тус улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх ёстой гэж ярьж байна. Ингээд Солонгосын хуулийг дуурайж, УИХ-д хуулийн төсөл өргөн барина гэж өнөөдөр мэдээллээ.
10 Apr 2025 12:16PM
Б.ТУЯА
220
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ