Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ОЮУТОЛГОЙН НӨӨЦИЙН 30 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БАЙГАА “ОНТРЭ”-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭР “ОРОНА”-ГИЙН АРААС ОРОХ УУ

Оуютолгойн алт, зэс, хүдрийн бүлэг ордын нөөцийн 30 хувийг эзэмшиж байгаа Канадын “Онтрэ” компанийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад ирж Засгийн газрын гишүүдтэй уулзжээ. Гол асуудал нь 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээний нэгэн адил “Онтрэ” компани эзэмшиж буй алт, зэсийн нөөцөө ашиглах асуудлыг хөндсөн байна.  “Онтрэ” компани нь Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй. Мөн тус компанитай холбоотой Канадын Арбитрын шүүх дээр “Онтрэ” компани, Оюутолгойн хоорондын 2005 онд хийсэн гэрээг албажуулах үүргийг баталгаажуулсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл,  “Онтрэ” компанийн эзэмшилд байгаа орд газрыг хэрхэн ашиглахтай холбоотой асуудал сөхөгдөж эхэллээ. 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээ одоо ч Монголын талд ашиггүй байна. Тус гэрээгээр гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн хугацаанд Оюутолгойн ил болон далд уурхайн нөөцийг олборлож, Хятадуудад зарж ирсэн. Хөрөнгө оруулагчид өдөр шөнөгүй алт, зэс, хүдрийн нөөцийг ухаж, зарж байгаа ч өнөөдрийг хүртэл Оюутолгой компани ашиггүй компаниудын тоонд багтаж, Монгол Улсад ААНОАТ хүртэл төлөөгүй байна.

Оюутолгойн бүлэг ордын 30 хувь багтаж байгаа “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг Оюутолгойн нэгэн адил ашиглах хүсэлтэй байгаагаа Канадын тал Монголд илэрхийлж, дээрх асуудлыг УИХ-д танилцуулахаар Засгийн газар хөдөлж эхэлснийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэллээ. Нэг үгээр, Оюутолгойн нөөцийн 30 хувийг эзэмшиж байгаа Канадын компани Оюутолгойн ашиггүй гэрээгээр ажлаа явуулах хүсэлтэй байна. Харин монголын талаас тус ордын 34 хувийг эзэмшинэ гэх үү эсвэл Францын “Орона” компанитай хийсэн гэрээ шиг зөвхөн нэр төдий 10 хувь эзэмшээд АМНАТ авах хэлбэрээр ажиллах уу гэдгийг УИХ-аар хэлэлцээр болсон байна.

 

11 Apr 2025 12:33PM
Б.ТУЯА
302
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ