
Өмнөд Солонгосын Сөүл хотын дагуул хот болох Кванмёнд метроны барилгын талбайд нуранги үүсэж, ажилчид дарагдсан байна. Тус нурангиас болж газрын дээрх хэд хэдэн барилга нурж, зам талбай эвдэрчээ. Аврах ангийнхны өгсөн мэдээллээр 50 гаруй насны нэг ажилчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Метроны хонгил нурж, нийт таван хүн дарагдсанаас гурван хүнийг эсэн мэнд олжээ. Тэдний дунд байсан 20 орчим насны эксковаторын жолоочийг нуранги үүссэнээс хойш 13 цагийн дараа аварсан байна. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж аврах ажиллагааг түр хойшлуулсан ч аврах ангийнхан 50 гаруй насны нэг хүнийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдээллээ. Түүнийг газар доор 30-40 метрийн гүнд байгаа гэж таамаглаж байсан ч хаана, ямар байршилд байгааг тогтоогоогүй байна.

11°C
