Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН ОГЦРОХ ЁСТОЙ

УИХ-аас томилогдсон Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш ам.долларын ханш чангарч дунджаар 3530 төгрөгтэй тэнцэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсаар байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд 2 хувиар дахиад уналаа. Тэд шалтгаан нөхцөлийг гадаадын улс орнуудын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ гадаад улс орнуудад болж байгаа эдийн засгийн нөхцөл байдал Монголд нөлөөлөх нь маш бага гэдгийг сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдал харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон тарифын зарлигууд дэлхийн хөрөнгийн биржүүдэд шууд нөлөөлж байхад Монголд ямар ч чимээ аниргүй, ажин түжин байна. Энэ нөлөөлөл магадгүй дунд эсвэл урт хугацаанд илэрнэ. Энэ нь Монголын эдийн засаг дэлхийн эдийн засгаас таслагдсан гэдгийг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монголбанкны удирдлагуудын тайлбар дэлхийд шалтгаалсан үйл явдлаас болж долларын ханш өслөө гэдэг нь үндэслэлгүй байна. Харин ч ихэнх улсад долларын ханш унажээ. Тухайлбал, БНСУ-д хэдхэн хоногийн өмнө 1 вон 1487-той тэнцэж байсан бол өнөөдөр 1400 болж буурсан байна. Ингэж хамаагүй үндэслэл хэлж, өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч чадаагүй, төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах үүрэг хүлээсэн Монголбанк түүний удирдлага болсон Б.Лхагвасүрэн хариуцлага хүлээж, огцрох ёстой юм.

14 Apr 2025 09:43AM
З.ЗАЯА
523
Сэтгэгдэлүүд
kjiuybn2025-04-14 10:1359.153.112.73
yag zuv ene har uvgunuus bolj ediin zasag suhurluu ogtsor
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ