
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Дээд шүүх гэмт хэрэг хийснийг тогтоож, ял оноосон. Гэвч тэрээр УИХ-ын гишүүн байхаасаа өмнө хийсэн гэмт хэрэг хэмээн тайлбарлаад байгаа юм. УИХ-ын нэгдсэн чуулганаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Дээд шүүхийн ялыг хэрэгжүүлэх ёстой байтал УИХ-ын гишүүд түүнийг хамгаалан, хаацайлсаар байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Дав.Цогтбаатарын ялыг хэрэгжүүлэхэд хуулийн мухардалд орсон мэтээр илт хууль гуйвуулж, мэдэн будилж тайлбарлав. УИХ-ын гишүүн болохоос өмнө хийсэн гэмт хэрэгтэнд шүүхээс ял оногдуулсан бол гишүүнээс чөлөөлөхтэй холбоотой хууль байхгүй хэмээн мэдэн будилж тайлбарлалаа.
Уншигч та бүхэн санаж байгаа бол Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг өмнөх парламентад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас УИХ-д санал оруулж ирж байлаа. Түүнийг гишүүн болохоосоо өмнө буюу Засаг даргаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал оруулж ирж байсан юм. Өөрөөр хэлбэл, эндээс харахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүн байсан үедээ л хэрэг үйлдвэл гишүүнээс чөлөөлнө гэж илтэд гуйвуулан тайлбарласан байна.

7°C
