
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз Ж.Пунцагийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д бүтээмжийн менежерээр томилжээ. Ж.Пунцагийг Чингэлтэй дүүргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буруутай хэмээн үзэж 12 сая төгрөгийг торгуулийн ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигал, албан тушаалын гэмт хэрэгт шүүх ийм ял оноосон нь төрийн өндөр албан тушаалтны найз нөхөд, тэдэнд хамааралтай хүн гэж харсан байх магадлал өндөр байна. Авлигын гэмт хэрэгтэн Ж.Пунцаг өмнө нь удаа дараалан гэмт хэргүүдэд холбогдож байсан ч шүүх ял оноож байгаагүй, эргүүлэн ажилд нь томилж байсан.
Тэгвэл тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй найз бөгөөд олон жил нөхөрлөж яваа нэгэн юм байна. Улс төрчдийн найз нөхөд, хамаарал бүхий хүмүүс авлигын гэмт хэрэгт хорих ял оноолгүй торгоод өнгөрч байгаа нь шүүгчид бусдын нөлөөнд автдаг болохыг харуулж байна. Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байдаг.

7°C
