Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ БОЛОН СУУДАЛГҮЙ НАМУУД ТӨСВӨӨС 7.4 ТЭРБУМ ТӨГРӨГ АВНА

УИХ-ын гишүүн асан Н.Энхболд, Т.Тогтохсүрэн нарын санаачилгаар улс төрийн намууд улсын төсвөөс санхүүждэг байхаар хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилт энэ жилээс мөрдөгдөж, парламентад суудалтай болон суудалгүй намууд татвар төлөгчдийн мөнгөнөөс авдаг байхаар болсон юм. Ингээд УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар байна.

Өөрөөр хэлбэл, хуульд улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлдэг болсноор хууль бус, хулгайн мөнгөтэй холбогдохгүй, авлига, албан тушаалын наймаа болохгүй гэж МАН-ын ахмад гишүүд бодож энэ хуулийг хийжээ.

Энэ санхүүжилтийг парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна УИХ-д суудал аваагүй ч нийт сонгогчдын нэгээс дээш хувийн буюу 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам төсвөөс санхүүжилт авах хуулийн эрх нээгдсэн байна.

15 Apr 2025 09:55AM
З.ЗАЯА
334
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ