
Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилсон Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн хэмээн зарим хуульчид үзэж байна. Тухайлбал, Прокурорын тухай хуульд тэтгэвэрт гарах нас 60 гэж заасан. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгчийн санал оруулснаар 1964 онд төрсөн 61 настай Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улираан томилоод байгаа нь Үндсэн хууль зөрчлөө гэж хуульч Б.Гүнбилэг тайлбарлаж байна.. Монгол Улсад хуулийн нэг мөр хэрэгжүүлэх ёстой байтал УИХ ч тэр, санал оруулж байгаа субьект ч хууль зөрчсөн үйлдэл гаргасаар байна.
Тэтгэврийн насанд хүрсэн 61 настай хүнийг хууль зөрчиж, томилсны дараа Прокурорын тухай хууль болон бусад хуулиудыг хүнд зориулж өөрчлөх асуудал яригдана хэмээн гишүүд үзэж түүнийг улираан томилохыг дэмжсэн билээ.

7°C
