Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН Г.ЗАНДАНШАТАРЫН ӨРӨӨНӨӨС САЛАХАА БАЙЖЭЭ

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын Төрийн ордон дахь өрөөнөөс салахаа байжээ. Түүний хувьд 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Монгол Улсын хэмжээнд инфляц 10.3 хувьд хүрч, ам.долларын ханш хаданд гараад байна. Албан нэрлэсэн ханш өнөөдрийн байдлаар 3535 төгрөгтэй тэнцлээ. Өнгөрсөн зургаан жилийн турш Б.Лхагвасүрэн Монголбанкийг удирдахдаа долларын ханшийг барьж чадаагүйгээр барахгүй, шалтгаанаа бусад руу тохсоор ирсэн. Дөнгөж өчигдөрхөн хүртэл сэтгүүлчидтэй уулзалт хийж, долларын ханшийн өсөлтийг “Найман шарга” валют арилжааныхан нэмж, зохиомол эрэлт үүсгээд байна хэмээн хэлснийг itoim.mn мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Төв банкны удирдлагууд үндсэн ажил үүргээ нэр төртэй биелүүлэхийг чухалчлах бус томилсон хүндээ үйлчилдэг арга барилыг нэгдүгээрт тавьж ажилласаар байна. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын өрөөнөөс салахаа байгаад удсан бөгөөд өнөөдөр ч 1-2 цагийн хугацаатай ганцаарчлан уулзсаар байна. Түүний хувьд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэх сонирхолтой бөгөөд улираан томилох лобби хийх уулзалтыг удаа дараалан хийсээр байж магадгүй байна. 

УИХ-ын дарга асан Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохдоо Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас чөлөөлж түүнийг томилж байлаа.

15 Apr 2025 02:21PM
З.ЗАЯА
265
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ