
Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улсуудтай худалдааны түр/завсрын гэрээ байгуулах тухай асуудал сүүлийн үед анхаарлын төвд байна. Энэ хэлэлцээрт нэгдэх асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонхи нь хэлэлцээрийн баримт бичигтэй гүйцэт танилцаагүй тул хэлэлцэхийг түр хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулснаар дээрх таван улстай хийх тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа харилцан импортын татваргүй болох юм. Энэ нь Монгол шиг жижиг эдийн засагтай улсад хохиролтой бөгөөд дотоодын хэдхэн үйлдвэрүүд хаалгаа бүрмөсөн хаах эрсдэлтэй юм. Гэсэн хэдий ч эрх баригчид евроазийн эдийн засгийн хэлэлцээрийг дэмжиж, баталгаажуулахаар яриад байна.

4°C
