Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛЫН АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ ЦЭНЭГЛЭХ ЭРХИЙГ ОРОСУУДАД ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ОХУ-тай хамтарсан компани байгуулж, Монголын агаарын хөлгийн түлшийг тогтвортой нийлүүлэх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. Энэ хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд Монгол Улсын онгоцны шатахууны ТС-1 түлшний 75 хувийг ОХУ-ын хамтарсан компани 20 жилийн турш нийлүүлэх юм байна.

Өөрөөр хэлбэл, Монголын талаас саяхан байгуулсан “Эрчис ойл” компани ажиллах бол ОХУ-ын талаас ямар компани байх нь тодорхойгүй байна. Мөн гэрээгээр гуравдагч  улсын цэргийн зориулалттай онгоцыг түлшээр хангахгүй байх нөхцөлтэй юм байна.

ОХУ Монголын онгоцны шатахууны борлуулалтад нөлөөллөө тогтоохоор хөдөлж эхэллээ. Тодруулбал 40:60 хувийн хамтарсан компани байгуулж, 20 жилийн турш онгоцны шатахууны 75 хувиыг хангаж гэрээний хүрээнд гуравдагч орны онгоцыг цэргийн зориулалттай гэдэг шалтгаанаар шатахуунаар хангахгүй байх нөхцлийг ч тусгажээ. Мөн Монгол улсын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд тэндээс шатахуун авахгүй нөхцөл үүсэхээр байна.

16 Apr 2025 01:26PM
З.ЗАЯА
265
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ