Засгийн газрын автобаазыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн байдаг. Ингэснээр Засгийн газрын автобааз нь өөрийнхөө үйлчилгээгээр орлого олж, санхүүжилтээ бий болгож эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхэнд тодорхой тарифын дагуу автомашинаараа үйлчилж эхэлсэн. Энэ шийдвэр нь Засгийн газрын автобаазын санхүүжилтэд хүндээр тусч, ажилчдынхаа цалин, машины сэлбэг хэрэгсэл, шатахууны зардлыг дийлэхгүй болжээ.
Тиймээс Засгийн газрын автобааз реклам сурталчилгаа хийхээс өөр аргагүй болсон байна. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус газрын статусыг өөрчлөхөөр ярилаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын автобаазыг буцаагаад төрийн өмчит төсөвт байгууллага болгох юм байна.

7°C
