Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛЫН ИРГЭН ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ОХУ-Д ХОРИГДЖЭЭ

Тувагийн филармонийн гоцлол дуучин тагнуул хийсэн хэргээр Москвад баривчлагджээ. Цагдан хоригдож байгаа Цэцэндэлгэр Тэгшээ нь Монголын иргэн бөгөөд 31 настай. 2010 онд Тува хотын Кызил Урлагийн сургуульд элсэн суралцаж, 2018 оноос Тувагийн Филармонийн гоцлол дуучнаар ажиллаад байжээ. Энэ оны нэгдүгээр сарын 29-нд Москва хотын Лефортово дүүргийн шүүх Цэцэндэлгэр Тэгшээг тагнуул хийсэн гэх хэргээр Оросын Эрүүгийн хуулийн 276-р зүйлийн дагуу баривчлах тушаал гаргажээ. Оросын Засгийн газар уг хэргийн талаар ямар ч нарийн мэдээллийг өгөөгүй бөгөөд түүнийг Лефортово хорих газарт хоригдож байгааг Медиазона хэвлэл мэдээллийн байгууллагаас олж мэдэн мэдээлжээ.

Монгол малчны гэрт төрсөн тэрээр Тувад нэлээдгүй алдартай болж, Инстаграмд 14000 гаруй дагагчтай юм байна.

 

17 Apr 2025 12:26PM
З.ЗАЯА
283
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ