Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АРДЫН НАМЫН БУУНЫ НОХОЙ Т.ДОРЖХАНД

УИХ-д суудалтай Хүн намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд өнөөдөр Женко Х.Баттулгын талаар ноцтой мэдээлэл өгнө хэмээн зар тараалаа. Түүний юу ярьсныг бус Т.Доржханд яагаад дугарах болов гэдгийг эхлээд хөндөе.

Хүн намын Т.Доржханд МАН-ын зөвшөөрлөөр л ярьдаг, хөдөлдөг хүн. Үүнийг монголчууд хэлэхдээ утсан хүүхэлдэй гэдэг. Тэрээр 2022 онд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дөрөвхөн гишүүн Засгийн газрын гишүүн хийж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг хаана ч байхгүй үндэслэлээр гомдол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно. Бусдыг нь “гаднаас” томилох ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуультай нь зөрчилдөж байна гэж гомдол гаргасан юм. Ингээд Үндсэн хуулийн цэц Т.Дорхандын гомдлыг хүлээн авч эцэслээд Засгийн газрын бүх сайдууд давхар дээлтэй байж болох хаалгыг нээсэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн туйлын хүслийг Т.Доржханд биелүүлэхэд гар бие оролцож,  хуйвалдаж байсныг одоо цаг хугацаа харуулж байна. Энэ өөрчлөлтийн балгийг өнөөдөр монголчууд эдэлж сууна. Учир нь УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний албыг давхар хийж байгаа нь хариуцлагагүй Засгийн газар бий болгодгийг харуулж байна.

Түүнээс гадна Т.Доржханд МАН-ын захиалгаар сонгуулийн тогтолцоонд ч өөрчлөлт оруулах буруу замыг нээж өгсөн. Монгол Улс сонгуулийн тогтолцоогоо холимог болгож, можиратор, пропорцианоль хувилбарт шилжүүлж, 48 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгодог болсон. Мэдээж дэлхийн улс орнууд сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байгаа ч Монгол шиг бусад алдаагаа засаагүй байж хамгийн бүдүүлэг хувилбараар хийдэг улс байхгүй. Т.Доржханд МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн гурван том өөрчлөлтийг хийлгэсэн нь эдгээр юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх замаар УИХ-ын гишүүдийн тоог тооцоо судалгаагүйгээр 126 болгож, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар нэр дэвшүүлж, Доржханд өөрөө ч намын жагсаалтаар хоёр дахь удаагаа гишүүн боллоо.

Т.Доржхандын хийсэн дээрх алдаануудаас улбаалж, Монгол Улс 76 гишүүнтэй, авлига, албан тушаалын хэргээ шийдэж чадахгүй, галзуурч байсныг огтоос шийдэж чадаагүй буюу 126 даргыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд зогсохгүй, Засгийн газар, УИХ-ын хяналт тогтолцоог үгүй хийсэн юм. Түүний энэ үйлдэл нь парламентын тогтолцоонд ухралт авчирсан бөгөөд одоо парламентаасаа илүү том эрх мэдэлтэй, хуйвалдааны онолоор явдаг хууль бус Засгийн газартай болоод байна.

21 Apr 2025 12:15PM
З.ЗАЯА
273
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ