Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЖЕНКО Х.БАТТУЛГЫН “НОМУРАНГ”-ИЙН ЛУЙВРЫН ХЭРЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг гадаадынханд 250 сая ам.доллараар зарсан хэргийг хуулийнханд шалгуулахаар Засгийн газар өгсөн. Түүнтэй холбоотой ноцтой гэх мэдээллийг Хүн намын дарга, Монгол улсын Шадар сайд Т.Доржханд мэдээлнэ хэмээн өнөөдөр зар тараасан ч тэрээр цэргээ явуулжээ. УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, хуульч Д.Үүрцайх нарын хүмүүс Төрийн ордонд Х.Баттулгатай холбоотой гурван асуудлыг хөндлөө.  

Эхнийх нь Х.Баттулга өөрийн эзэмшлийн “Женко” группын албан баланк дээр гарын үсгээ зурж Солонгосын “Дэвү” компанид албан бичиг илгээдэг байжээ. Энэ бичиг нь 2006 оны гуравдугаар сарын 23-ных бөгөөд Женко Х.Баттулга Монголын банк санхүүгийн салбарт гарч байсан олон зуун мянган хохирогчтой “Номуранг”-ийн хэрэгт миний бие хариуцлага хүлээж өр төлбөрийг барагдуулна гэх утгатай бичжээ.

Хэргийг сануулбал, Солонгосын “Дэвү”, “Эл Жи”, “Номуранг” зэрэг компаниудыг Женко Х.Баттулга хуурч мэхлэн 120 сая ам.долларыг луйвардсан байдаг юм. Энэхүү луйвраас АПУ компанийн эздийн нэг талийгаач Г.Батхүү ч багагүй ашиг унагааж байсныг тухайн үед хэвлэлүүд бичиж байсан билээ.

Хоёрдугаарт албан бичигт “Монголын байгалийн баялаг, нөөц тогтоогдсон ордуудыг зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч” гэсэн саналыг удаа дараалан бичиж байжээ.

Гуравдугаарт УИХ-ын гишүүн Б.Найдалаа хэлэхдээ “Ер нь Монголын байгалийн баялгийг зараад дууссан юм бишүү, иргэддээ хүртээж чадахгүй юм байна” гэдэг үгийг хэллээ.

УИХ-д суудалтай Хүн намын гишүүд УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой дээрх мэдээллийг Төгрөг нуурын ордыг зарсантай холбон тайлбарлаж байна. Нөгөө талаар Хүн намын дарга Т.Доржханд, түүний цэргүүд МАН-ын зөвшөөрөлгүйгээр юу ч ярьдаггүй бөгөөд тэдний үг хэл, үйлдэл бүхэн МАН-ын захиалга байдаг гэдгийг анхаарах ёстой юм.

Мөн Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс гадаадын компаниудыг луйвардах, залилах хэрэг ганцхан Х.Баттулгаар дуусаагүй бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гадаадын иргэдийг луйвардсан, залилсан гэх хэрэг шүүх дээр одоо ч явж байна. 

21 Apr 2025 12:54PM
З.ЗАЯА
378
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ