
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ОХУ-тай хамтарсан компани байгуулж, Монголын агаарын хөлгийн түлшийг тогтвортой нийлүүлэх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. Энэ хэлэлцээр байгуулагдсан тохиолдолд Монгол Улсын онгоцны шатахууны ТС-1 түлшний 75 хувийг ОХУ-ын хамтарсан компани 20 жилийн турш нийлүүлэх юм байна. Ингээд зогсохгүй гэрээнд үл ойлголцол үүсвэл ОХУ-ын Арбитрын шүүхээр хэлэлцээрийг шийдвэрлэх тухай Засгийн газар хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирээд байна. Эна асуудлаар АН-ын бүлэг хуралдаж онгоцны түлшний гэрээг дэмжихгүй байх байр суурь гаргажээ. Өөрөөр хэлбэл, АН-аас эвслийн Засгийн газарт ажиллаж байгаа Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан дээрх гэрээг гардан хийж байгаа юм. Онгоцны түлшний гэрээ нь Монголын Үндэсний аюулгүй байдлын бодлогын эсрэг хийж байгаа ажил гэж АН-ын бүлэг шүүмжиллээ.
Өөрөөр хэлбэл, Монголын талаас саяхан байгуулсан “Эрчис ойл” компани ажиллах бол ОХУ-ын талаас Роснефть компани байх юм. Мөн гэрээгээр гуравдагч улсын цэргийн зориулалттай онгоцыг түлшээр хангахгүй байх нөхцөлтэй юм байна.

7°C
