Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
БОРТЭЭГИЙН “АДМИНЕРАЛ” КОМПАНИЙН ХАМТАРСАН ГЭРЭЭНҮҮДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцсэний дийлэнх нь уул уурхайн орд газруудын хувь эзэмшил болон гэрээнүүдтэй холбоотой асуудал байжээ. Эдгээрийн нэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “Админерал” компанийн хамтарсан гэрээнүүдийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” компанитай шууд холбогддоггүй ч түүнийг хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Тавантолгой ордын Бортээгийн ордод хөрс хуулж, тэсэлгээ хийж байгаа “Админерал” компанийг хамаатуулан олон улс хэвлэл болон дотоодын хэвлэлүүд өнгөрөсн хугацаанд бичиж байсан юм.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор Тавантолгойн Бортээгийн ордод ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хөрс хуулж, тэсэлгээ хийх 7 сая долларын үнэлгээ бүхий ажлын хамтарсан гэрээнүүдийг хүчингүй болгосон байна.

23 Apr 2025 01:19PM
Б.ТУЯА
279
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ