Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ҮҮСМЭЛ ОВООЛГУУДЫН 34-50 ХУВИЙГ ТӨРД АВНА

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн үүсмэл орд болох “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” зэрэг овоолгуудыг хувийн компаниуд буюу өмнөх Ерөнхийлөгчдийн хамаарал бүхий компаниуд ашиглаж байгаа. Энэ ордуудаас өндөр агуулгатай хүдрийн баяжмалаас ялгарсан зэсийг ялгаж, экспортлож ашиг хүртдэг юм.

Тэгвэл Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн үүсмэл овоолгуудын 34-50 хувийг төрийн эзэмшилд авах хэлэлцээрийг тухайн хувийн компаниудтай хийх үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ тус үүсмэл ордууд 34-50 хувиа тусгай АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулж болно гэж үзэж байгаа юм байна.

23 Apr 2025 01:33PM
З.ЗАЯА
303
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ