Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
П.САЙНЗОРИГ: ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ЗАХ ЗЭЭЛИЙН ЖИЖИГ САЛБАР

Засгийн газар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Тус хуулийг хэлэлцэх эсэхийг байнгын хороод шийдвэрлэсэн ч зарим асуудлыг зохицуулж оруулж ирээгүй гэх шалтгаанаар буцаан татах асуудал ч яригдаж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ хуулиар сэтгүүлчийн ёсзүйн хариуцлагыг хэн шийдэх нь тодорхой бус байгаа төдийгүй Хэвлэл мэдээллийн зөвлөл нэртэй байгууллага асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хөндлөө. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгаар эх сурвалжаа нууцлах асуудлыг нэмж зохицуулахаар оруулж ирсэн ч энэ нь учир дутагдалтай байгаа юм байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэлийн байгууллагын санхүүжилтыг төрөөс салгахгүй бол цаашид худалдагдсан хэвлэл мэдээлэл байсаар байх юм. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн хувьд маш жижиг салбар” хэмээн тодотголоо.

 

24 Apr 2025 01:12PM
Б.ТУЯА
298
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ