
Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулжээ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байсан асуудал буюу ИТХ-ын дарга Ш.Насандуламыг огцруулах саналыг хэлэлцжээ. Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам өчигдрийн хуралдаанд байгаагүй бөгөөд хурал даргалах эрхийг өөр төлөөлөгчид өгч, хурал зарласан байна. Учир нь Булган аймгийн төсөв санхүү, хэрэгжүүлэх төслүүдтэй холбоотой яаралтай асуудлыг хэлэлцэнэ гэж хурлыг өөр хүнээр зарлуулан хуралдуулах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламыг МАН-ын бүлгийн саналаар огцруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ингээд хуралд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар Булган аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламыг эзгүй хойгуур нь огцруулжээ. Өөрөөр хэлбэл, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир АН-ын төлөөлөгчтэй нэгдэн хуйвалдаж ИТХ-ын дарга Ш.Насандуламыг огцруулж оронд нь АН-аас Булган аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Ганболдыг Булган аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна.

7°C
