
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордны хананд өнөөдрийг хүртэл өлгөөгүй байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захиалгаар УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг зуруулж, Төрийн ордны хананд өнөөдөр өлгөлөө.
М.Энхболд нь 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдуулан одоогийн Ерөнхий сайд Л.Оуюн-Эрдэнэ УИХ-ын зарим гишүүдтэй хамтарч, төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж огцруулж байсан юм. Түүнийг 60 тэрбумын хэрэг, мөн МАН доторх дотоод ардчилалтай холбогдуулан буруутгаж огцруулсан ч эрүүгийн ямар нэгэн хэрэгт шалгаагүй билээ.
УИХ-ын дарга асан М.Энхболдын дараа УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон байдаг. М.Энхболдын хөрөг зургийг өнөөдрийг хүртэл Төрийн ордонд өлгөөгүй шалтгаан нь УИХ-ын дарга асан Г.Занданшатар М.Энхболдын хөрөг зургийг зуруулдаггүй байсан гэх мэдээлэл бий.

11°C
