Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМААГААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА

УИХ-ын баасан гаригийн чуулган дээр Ерөнхий сайдын цаг гэдэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ үеэр Засгийн газрын сонгосон сэдвээр мэдээлэл өгч, УИХ-ын гишүүд асуулт хариултын зарчмаар ажилладаг гэсэн үг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын цаг нь УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, УИХ-ын гишүүдийг доромжилдог талбар болон хувирлаа гэж АН-ын бүлэг өнөөдөр үзсэн байна. Нэг үгээр, Засгийн газрын цаг нь УИХ, Засгийн газар хоорондын Үндсэн хуулиар олгосон эрх мэдэл хуваарилалтын зарчимд сөргөөр нөлөөлж байгаа юм. Уг нь Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг байтал Засгийн газрын суртал ухуулгын цаг болгон хувиргаж,  УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон өөрчилжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын жендерийн хорооны даргын ажлыг давхар хийж байж эмэгтэй гишүүнийг доромжилсон үйлдэл гаргасан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулган дээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа “Баярцогт даргын асуултанд хариулья” гэж ёжолсон юм.  Энэ үйлдлийнхээ төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой гэж УИХ-ын АН-ын бүлэг үзлээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмэгтэй гишүүнийг доромжилж байхад таслан зогсоож чадаагүй тул уучлалт гуйх ажлыг зохион байгуулах ёстой үзсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн дунд суулгаж, суудлыг нь буулгахыг нэмж шаардлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд худал ярьдаг тул хариуцлага хүлээх ёстой гэдгийг АН-ын гишүүд үзлээ.

28 Apr 2025 02:27PM
З.ЗАЯА
261
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ