Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ БАРИХЫН ТУЛД ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ХАНТАЙ БАГИЙН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт ажиллаж байна. Засгийн газрын 14 Мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн "Эгийн голын усан цахилгаан станц"ыг барьж байгуулахын тулд Хантай багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг энэ үеэр ярьжээ.
Хойд бүсийн иргэд санал нэгтэйгээр Эгийн голын төслийг дэмжиж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн иргэдтэй нүүлгэн шилжүүлэлт болон нийгмийн нөлөөллийн талаар санал солилцож нэгдсэн шийдэлд хүрсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 14-16 хувийг Байгаль нуур бүрдүүлдэг тул ЮНЕСКОГИЙН дэлхийн өвд бүртгэгдсэн. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын нийт цутгалын 50 хувийг бүрдүүлдэг.
Тиймээс Эгийн голийн усан цахилгаан станцын төсөл нь зөвхөн Монгол, ОХУ төдийгүй олон улсын усны эмзэг сэдэв болсоор ирсэн. 1964 онд эхэлсэн энэ төсөл дээрх асуудлаас үүдэн өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадаагүй байна. 2022 онд Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын талтай байгаль орчны үнэлгээг дахин хийхээр тогтсон.
Сүүлийн судалгаагаар Эгийн гол нь Байгаль нуурын урсацад 0.020-0.023 хувь буюу үл мэдэгдэх нөлөөллийн түвшинд гарсан нь төслийн хувьд том алхам юм. Эгийн голын 315 МВт-ын УЦС нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх төдийгүй Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүсэх нь Монгол Улсын гадаргын усны хуримтлал бий болох бөгөөд нийгэм, эдийн засгийн чухал нөлөөтэй төсөл юм.
29 Apr 2025 04:08PM
З.ЗАЯА
273
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ