
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж, алт, зэсийн баяжмал олборлож байгаа Оюутолгой компани 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиггүй ажиллаж байгаа компаниудын жагсаалтанд байна. Эхний улирлын байдлаар 418 тэрбум төгрөгийн татвар болон АМНАТ төлсөн. Гэвч үүн дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй байгаа нь ашиггүй ажиллаж байгаатай холбоотой гэж тус компанийн Санхүүгийн хэлтсийн дарга н.Дуламсүрэн хэллээ. Мөн Оюутолгой компани НӨАТ-ын буцаалт авдаггүй гэж мэдээллээ.
Оюутолгой компани 2023 онд гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, гүний олборлолтоо эхлүүлсэн. Энэ хүрээнд одоогийн байдлаар өдөрт 28 мянган тонн хүдэр, зарим өдөрт 45 мянган тонн хүдэр олборлож байна. Мөн гүний уурхай ашиглаж эхэлсэнтэй холбоотой 2025 оны нэгдүгээр улиралд л гэхэд алтны үйлдвэрлэл 61 мянган унц болж нэмэгджээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт Оюутолгойн борлуулалтыг нэмэгдүүлсэн ч хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадаагүй тул ийнхүү ашиггүй байгаа гэж тус компанийн захирлууд үзэж байна.

23°C
