
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар стратегийн орд дагасан үүсмэл орд буюу овоолгуудын 34 хувийг төрд авах хэлэлцээ хийхээр болсон байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрднийн хувь” компаниуд үүсмэл ордыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа. Эдгээр ордуудын тодорхой хувийг төрд авч Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой Засгийн газар хэлэлцээ хийх шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Ингээд хоёр долоо хоногийн дараа үүсмэл ордуудын эзэдтэй уулзаж, хэлэлцээ хийх журмаар төрийн өмчид тодорхой хувийг авахаар ярьж байна. Үүсмэл ордуудын ашиг, орлогын талаарх тодорхой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өгөөгүй ч маш их хэмжээний ашиг олдог гэдгийг нутгийн ард иргэд мэдээлсээр ирсэн билээ.

23°C
