Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар өөрсдийн хамаарал бүхий “Страто” компаниар дамжуулан нүүрс угаах, баяжуулах, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг.

Тэгвэл өчигдөр Давж заалдах шатны шүүх хурлаар З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд өгсөн хоёр жилийн хорих ялыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

01 May 2025 09:45AM
З.ЗАЯА
361
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ