Өнөөдөр
Jul 23, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГТ НЭГ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн Ж.Баярмааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Баярцогтын үгийг чуулганд дамжууллаа хэмээн эгдүүцэж, асуултанд хариулахдаа “Баярцогт даргын асуултанд хариулья” гэсэн билээ. Энэ нь УИХ-ын гишүүнийг доромжилсон үйлдэл гэж АН-ын гишүүд үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол УИХ-ын АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаас АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг хоногийн завсарлага өглөө. Гэхдээ өнөөдрийн үдээс хойшхи чуулганы хурлыг хийхээр болсон. Учир нь ХЭҮК-ийн 24-р илтгэлийг сонсох тул бүх гишүүдийг байх ёстой гэсэн юм.

01 May 2025 10:25AM
Б.ТУЯА
345
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ