
БНХАУ-д Майн баяр болж тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд амарч байна. Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Манай орны хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байсан.
БНХАУ-ын хувьд энэ өдөрт өргөн ач холбогдол өгч, бүх нийтээр олон хоног амраадаг байна. Гэсэн хэдий ч хятадын эдийн засаг майн баярын өдрүүдэд байнга өсөлттэй гардаг нь дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөнтэй холбоотой. Тухайлбал, Хятадаас гаргасан албан ёсны тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны Майн баярын үеэр Хятад улсын дотоодоо аялсан жуулчид давхацсан тоогоор нийт 295 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.6%-иар нэмэгдэж, аялал жуулчлалын нийт зардал 166 тэрбум 890 сая юань болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7% нэмэгдсэн байна. Үүнд хөдөө орон нутгийн онцлогтой аялал, алдартай хотуудад шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, үндэсний онцлог буй соёлтой танилцах зэрэг нь энэ оны амралтын аялах шинэ онцлог болж, Хятадын оршин суугчдын хэрэглээний эрэлт хэрэгцээг улмаар дайчилж чаджээ.

11°C
