Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ССАЖ-ИЙН САЙД Ч.НОМИН ЗӨВЛӨХ С.ОЮУНБИЛЭГИЙГ ТНБД-ААР ТОМИЛУУЛЖЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томилжээ. С.Оюунбилэг нь ССАЖ-ийн сайд Ч.Номингийн зөвлөх бөгөөд 2021 онд түүнийг ТНБД-аар томилж байсан ч хууль бус хэмээн ажлаас нь халж байсан юм. Тэгвэл энэ удаад Ч.Номин зөвлөх С.Оюунбилэгийг дахин Засгийн газрын хуралдаанаар томилуулжээ. С.Оюунбилэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүн гэж ч ярьдаг юм. Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаал бөгөөд салбарын бүх төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, тамга барьдаг хүн юм. 

Соёлын яам байгуулагдсан дөрвөн жилийн хугацаанд ийнхүү найм дахь ТНБД томилогджээ.

09 May 2025 12:08PM
З.ЗАЯА
530
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ