Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛЫН ГАЗАР НУТАГТ ЮУ БАРИХ, БАРИХГҮЙГ ХЯТАД, ОРОС 2 ШИЙДЭЖ БАЙНА

ОХУ-д олон улсын төрийн тэргүүнүүд айлчилж, хоёрдугаар дайны ялалтын парадад зочноор оролцож байна. Энэ үеэр ОХУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар уулзаж, хийн хоолойг барих асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр эрчимтэй ярилцжээ. Монголын зүгээс БНХАУ, ОХУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрүүлэх сонирхол их байгаа ч БНХАУ, ОХУ-ын зүгээс дээрх асуудалд бодитой хариу тайлбар өгөхгүй байсан юм. Тэгвэл ОХУ-д болж байгаа төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар хэлэлцээ хийж, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан барихгүй байхаар ярьсан байна. Өөрөөр хэлбэл, Монголын газар нутаг дээр бүтээн байгуулалт, эдийн засгийн коридор барих, барихгүйг зөвхөн Хятад, Орос хоёр шийдэж байгаа юм.

ОХУ Сибирийн хүч-2 төслийг эхлүүлэхээр удаан хугацаанд хүчин чармайлт гаргасан. Учир нь 2027 он гэхэд Европын орнууд Оросоос импортолдог байгалийн хийг бүрэн зогсоохоор ажиллаж байгаатай холбоотой. Харин Бээжин байгалийн хийн импортоо төрөлжүүлэх хүсэлтэй ч энэ төслийг эхлүүлэх гэж төдийлөн яарахгүй байсан юм.

Ямартаа ч БНХАУ хойд хөршөөс дотоод зах зээлдээ нийлүүлдэг үнээр байгалийн хий худалдан авах хүсэлтэй байгаагаа ч энэ үеэр ярилцжээ.  Мөн Бээжин хоолойг шууд хоёр улсыг холбосон маршрутаар буюу Монголын нутгаар дайран өнгөрөхөөргүй байхыг хүссэн байна.    

Монголын талаас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх асуудалд бодитой байр сууринаас хандаж чадаагүй байна. Тэрээр дайны ялалтын ойн жилд баяр хүргэж, 1945 оны үеийн үйл явдлыг дурсан ярьжээ. 

09 May 2025 12:36PM
З.ЗАЯА
334
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ