ХОТ, ДҮҮРГИЙН ДАРГА НАР ТҮЦ ЭРХЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭҮК ГАРГАВ

ТҮЦ эрхлэгчид эдгээр өдрүүдэд Төрийн ордны гадаа болон БОУАӨ-ийн яамны гадаа суулт зарласаар байна. Мөн тэд ХЭҮК-т хандаж, шалгалт оруулжээ. Ингээд ХЭҮК-ийн хийсэн шалгалтаар ТҮЦ-ийн газрыг чөлөөлөхөд хотын дарга, удирдлагууд мэдэгдэл, мэдээлэл өгөлгүй, шууд нүүлгэн шилжүүлж хүний эрхийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, ТҮЦ-ийн газар чөлөөлөх үеэр хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох хүмүүст бүрэн мэдээлэл өгөөгүй, хүн тус бүртэй уулзаж, санал болгох ажлын байр, түрээслэх лангууны мэдээллийг ч танилцуулаагүй байна.
Тиймээс ХЭҮК-оос дүүрэг тус бүр дээр гомдол гаргасан иргэнээ хотын дарга, дүүргийн дарга нар хүлээн авч, уулзалт зохион байгуулах гаргасан байна. Мөн ажлаа хангалтгүй хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмж гаргасан байна.
09 May 2025 01:44PM
236
Сэтгэгдэлүүд

11°C
