
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Д.Оюунцэцэгийг томилжээ. Тэрээр Английн хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагаас гадна Нийслэлийн Улаан загалмайн даргаар ажиллаж байсан. Мөн "Оюутолгой" болон "Рио Тинто" компани, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж ирсэн. Төрийн удирдлагын менежер, Санхүүч мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд Засгийн газар Уул уурхайн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, УИХ-д “Оюутолгой”, “Рио Тинто” компаниудад ажиллаж байсан төлөөллүүдийг томилдог болоод байгааг анхаарах шаардлагатай юм.
Д.Оюунцэцэг нь Ардчилсан намын Санхүү, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Д.Оюунцэцэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо/АЭХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн захирлаар ажиллаж байжээ.

7°C
