Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: ШУДАРГА ЁС БИДНИЙ ТАЛД БАЙГАА

Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойг ОХУ-ын Москва хотноо тэмдэглэж байна. Тус ойд олон улсын төрийн тэргүүнийг урьж, оролцуулаад байгаагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа билээ. ОХУ-ын Москва хотын улаан талбайд баярын парад орон нутгийн цагаад 10:00 цагт эхэлж, Улаанбаатарын цагаар 15:00 цагт болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ ОХУ-ын ард түмэн бид түүх соёл, ёс заншлаа нандигнан хадгалсаар байна. Дэлхийн II дайны хор уршгийг хэзээ ч мартахгүй. Зарим улс түүхийг гуйвуулах, хараар будах оролдлогыг хийж байна. Олон ястан үндэстнээс бүтсэн улс эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар олж авсан ялалтыг дурссаар байх болно. Шударга ёс бидний талд байгаа.

Оросын ард түмэн цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа дайчид, арын албанд зүтгэж буй хүн бүрийг зүрх сэтгэлээрээ дэмжиж байна. ЗХУ өөр дээрээ дэлхийн II  дайны бүх цохилтыг авсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс бүгд энэ дайнд хүчин зүтгэсэн билээ. Ялалтын төлөө алтан амиа өргөсөн хүн бүрийг бид санан дурсах болно. Бидний аав ээж, эмээ өвөө, эр нөхөр, авааль гэргий бүх хүнийг санан дурсаж мэхийн хүндэлж байна. Шударга дайнд оролцож, амь насаа алдсан бүх хүнд анир чимээгүй байж хүндэтгэл үзүүлэх нэг хормыг зарлаж байна хэмээн бүх хүн нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үргэлжлүүлэн дэлхийн II дайны гол шуурганд дэлхийн хүн амын 80 гаруй хувь хамрагдаж орсон юм. Фашист Германы эсрэг бид хүчээ нэгтгэн байж ялалт байгуулсан билээ. Энэ ялалт бол бидний хамтын ялалт. Францын эсэргүүцлийн хөдөлгөөний цэргүүдийг, хятадын ард түмний үүргийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Цаашид ахмад дайчдын үлгэрлэн үзүүлсэн баатарлаг гавьяаг бид бүхэн даган дуурайх болно. Энэ уламжлалыг бид хойч үедээ дамжуулан үлдээх нь тодорхой юм. Бид хэзээд нэгдмэл байх ёстой. Өмнөө тавьсан стратегийн зорилгод хүрэхийн тулд дэлхий нийтээрээ нэгдмэл байх ёстой. Ялагч ард түмний яруу алдар бадартугай гэсэн юм.

09 May 2025 03:30PM
З.ЗАЯА
333
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ