
Тайландын Бангкокт Монголыг төлөөлөн элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр О.Л нь энэ сарын 9-нд шилжих шөнө 17 давхар барилгаас унаж амь насаа алдсан хэрэг гараад байна. Тэрээр 41 настай байсан бөгөөд энэ хэргийг осол уу, бусдын амь насанд санаатай халдсан хэрэг үү гэдгийг тогтоохоор Бангкок дахь цагдаагийн газар ажиллаж байна. Хэрэг болсны дараа Элчин сайд А.Төмөр талийгаач эхнэрээ барилгын дөрөвдүгээр давхраас олсон байна.
Тайландын Бангкокт суух Монголын элчин сайд А.Төмөр нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү юм. Ж.Амарсанаа нь АН Засаг тэргүүлж байх үед Хуульзүйн сайдаар ажиллаж байжээ.
А.Төмөр нь 2020 оны аравдугаар сарын 26-нд томилогдсон. Түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байсан ч эргүүлэн татаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн томчуудын хүрээнд хийгддэг элчин сайдын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой ч үндсэн ажил үүргээ ч хийгээгүй байна. Улс төрд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн үр хүүхдүүд, гэр бүлийнхэн л Элчин сайдаар томилогддог нэг жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хуульзүйн сайд асан Ж.Амарсанаагийн хүүг томилсон явдлаас харж болно. Энэ нь төрийн албаны мэрит зарчим огт хэрэгжээгүй, хууль, журам гууль болсныг илтгэж байна.
Мөн А.Төмөр нь МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын хадам дүү юм байна.

-29°C
