
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 настай хүү найз охиндоо 5000 долларын цүнх, 4900 долларын пиджак, өөр бусад тансаг эдлэл худалдан авч бэлэглэсэн мэдээлэл олон нийтийн дунд тараад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулиараа давхар ажил алба эрхлэх ямар ч боломжгүй бөгөөд бизнес компани удирдахгүй, зөвхөн төрийн албаны цалингаар амьдардаг билээ. Гэтэл 20 настай хүү нь гадаадад амьдраад зогсохгүй, хэдэн мянган ам.долларын үнэтэй тансаг эдлэл найз охиндоо бэлэглэсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бусдаас авлига авдаг гэдгийг шууд утгаар илэрхийлж байна. Түүгээр зогсохгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхнэрээ Лондонд амьдруулдаг гэх мэдээлэл улс төрийн хөшигний ард яригддаг билээ. Гадаад улсад Ерөнхий сайд нь долларын тэрбумтнууд шиг тансагласан энэ хэрэг явдал нь татвар төлөгчдийн мөнгийг хувийн юм шиг ашигласан, эсвэл олигархи, бизнес эрхлэгч, улс төрчдөөс авлига авдаг байж болзошгүй ноцтой асуудал хөврөөд байна.
Зөвхөн төрийн албаны цалингаар амьдардаг хүн ийм зэргийг худалдан авалт хийх ямар ч боломжгүй юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийнхээ тансаг худалдан авалтад нээлттэй ил тод тайлбар хийж, ёсзүйн хариуцлага хүлээн огцрох ёстой билээ. Татвар төлөгчдийн нэг төгрөгийг ч үр бүтээлтэй зарцуулж, зөв шийдвэр гаргах ёстой Ерөнхий сайд нь тансаг брэнд эдлэл хэрэглэж, хэдэн арван мянган долларын худалдан авалт хийдэг нь хууль бус, буруу гарын мөнгөтэй шууд холбоотой байж болзошгүй байна.

23°C
