Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ТҮРИЙВЧ НЭГТЭЙ ГЭХ Т.БАДРАЛЫГ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР ТОМИЛНО

БНХАУ-д Элчин сайд байсан, Онцгой байдлын дарга асан Т.Бадралыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилохоор ярьж байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Г.Ёндон ажиллаж байгаа. Түүний оронд Т.Бадралыг томилох тухай ярьж байна. "Эрдэнэт” үйлдвэр нь улсын төсвийн дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд Монголын мөнгөний саалийн үнээ нэрээрээ алдартай. Тус үйлдвэрт захирлаар томилогддог хүмүүсийн олонх нь Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээдүүд байдаг нь олон жилийн өмнөөс тодорхой болсон. БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Т.Бадрал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн юм. “Эрдэнэт” үйлдвэрт өндөр албан тушаалтнууд өөрийн хүнээ томилж, тендерийн эрх мэдэлд “шунадаг” нь тодорхой болсоор байхад хэн ч юу ч хэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаад Г.Ёндонг өөрчилж, Т.Бадралыг томилохоор ярьж байна.

Т.Бадрал нь 2016 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газар /СХҮГ/-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарыг яллагдагчаар татан шалгасан юм. Шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 17 тендерийг хууль бусаар явуулснаас наймынх нь үйлдэл тогтоогдсон гэх ба ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааж бариулсан, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар батлагдсан байдаг.

 

12 May 2025 11:32AM
Б.ТУЯА
513
Сэтгэгдэлүүд
Зочин2025-05-13 14:16202.9.40.80
Увсынхан
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ