Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ТАЛБАЙН УРД ТАЛЫН ГАЗРЫГ ОРОСУУДАД ӨГӨХГҮЙГЭЭР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд талын буюу Блү скай барилгын баруун талын газар дээр маргаан үүслээ. Тус газрыг эзэмшиж байгаа “Оргил МГЛ” компанийн зүгээс хувийн хэвшлийн хөрөнгийг төр дээрэмдэж байна хэмээн мэдээлсэн юм. Тус газрыг социализмын үед ОХУ-ын Элчин сайдын яамны Санктпетрбург төв эзэмшиж байжээ.

Харин 1990 оноос Монголын талаас хэд хэдэн хувийн хэвшилд шилжүүлэн зарсан бөгөөд хотын үе үеийн дарга нар ч холбоотой юм байна. Харин сүүлийн олон жилийн хугацаанд Оросын талаас Элчин сайдын яамны гэх энэ газар нь Оросын Элчин сайдын яам, Санктпетрбургийн төвийн харьяа газар байх ёстой гэж үздэг юм байна. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ газрын асуудлыг яаралтай шийдэхийг Монголын талд анхааруулж байжээ.  Блү скай төвийн баруун талын газрын асуудлыг шийдэхгүйгээр Орос, Монголын харилцаа хэвийн болно гэж байхгүй ч гэж ярьж байсан байна.

12 May 2025 12:45PM
З.ЗАЯА
266
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ