
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд заасан мандатын тоотой дүйцэх нэр дэвшигчийн нэрийг дугуйлна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй, түр хойшлуулах шийдвэр гаргасан. Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээж авбал Д.Амарбаясгалангаар удирдуулсан 126 гишүүнтэй парламент Үндсэн хуулийн бус болж таарах бөгөөд төрийн эрхийг хууль бусаар авсантай нэгэн адил болох юм.
Өөрөөр хэлбэл, мандатын тоотой тэнцүү буюу 3 мандаттай аймагт гурван хүнийг л сонгох, 10 мандаттай аймагт 10 хүний нэрийг л сонгох нь хүний сонгох эрхэд нөлөөлсөн хууль бус ажиллагаа гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага. Харин улс төрчид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дур нь хүрвэл хүлээн авдаг, дургүй нь хүрвэл буцааж шийдвэрлэдэг. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж цэцийн энэ шийдвэрийг хүлээж авахгүй байх, хойшлуулах зэргээр шийдвэрлэсэн. Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Д.Амарбаясгалангаар удирдуулсан 126 гишүүнтэй парламент төрийн эрхийг хууль бусаар авсан ялд унах юм байна.

11°C
