
Өнгөрсөн сарын сүүлээр Булган аймагт хойд бүсийн хуралдаан буюу Засгийн газрын хурлыг зохион байгуулсан. Тус хурлыг зохион байгуулахад Булган аймгийн төсвөөс зөвхөн бэлэг дурсгалын зүйлд зориулж 120 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна Засгийн газрын нөөц сангаас хуралдаанд зориулж хэчнээн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаврын улстөржилтөөс зугтаж орон нутгуудад долоо хоногийн зайтай ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ Засгийн газрын хуралдаан гэж нэрлэхгүй байна. Гэсэн хэдий ч танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөө 2-4 хоног ажиллаж байгаа юм. Засгийн газрын гишүүдийн орон нутагт ажиллах томилолт, хурал зохион байгуулах төсөв хөрөнгө хэмжээгээ алдсан бөгөөд зөвхөн Засгийн газрын гишүүдийн бэлэг сэлтэд 120 гаруй сая төгрөг зарцуулж байгаа мэдээллийг шилэн данс ил болгожээ.
Нэмж мэдээлэхэд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бусаар томилсон бөгөөд энэ маргаан Үндсэн хуулийн цэцэд хүртэл очсон байдаг.

11°C
