Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
АТГ АЖЛАА ХИЙЖ, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ШАЛГАНА УУ

Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг хүрээгээ тэлж, аалзны тор мэт өргөжсөн тул нийгмийн бүх түвшний эдийн засгийн үзүүлэлт гэрлийг хурдаар унаж байна. Гэтэл улс төрчид АТГ, ЦЕГ-ын дарга нар, Ерөнхий прокурорыг өөрийн хүмүүсээр  томилдог нь улс төрийн авлигыг илрүүлэхгүй байх зорилготой гэж ард түмэн хэдэндээ хэлж, цөхөрсөөр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн Англид амьдраад зогсохгүй найз охиндоо хэдэн арван сая төгрөгийн үнэтэй брэнд цүнх, бөгж, тансаг зэрэглэлийн машин унаа бэлэглэн тансаглуулж байгааг олон нийт цахим сүлжээнд ил болголоо. Солонгос, Япон зэрэг улсад төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийнхэн ингэж тансагласан бол өчиггүй албан тушаалаа өгч, хуулийнхан ч шууд шалгаад эхэлсэн байдаг. Учир нь өндөр албан тушаалтнууд цалингаас өөр ашиг, орлогогүй, бизнес хийх нь хориотой байдаг тул хэдэн мянган долларын худалдан авалт хийх нь шууд авлигалын гэмт хэрэг гэж үздэгтэй холбоотой юм. Тэр битгий хэл өндөр албан тушаалтны эхнэр, хүүхэд бусдаас их хэмжээний үнэ цэнэтэй бэлэг сэлт авахад л АТГ, хуулийнхан хөдөлж эхэлдэг.  Ийм тогтолцоо хөгжсөн, шударга улс орнуудад үйлчилдэг юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаглалтай холбоотой АТГ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өчиггүй шууд шалгаж, ард түмэнд үнэн мэдээллийг хүргэх үүрэгтэй юм. Яагаад гэвэл АТГ-ын дарга, мөрдөгчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, тусгай эрх үүрэг эдэлдэг тул тэд ард түмэнд үйлчлэх эрхтэй билээ.

АТГ-ын дарга З.Дашдавааг 6 жилийн хугацаатай улираан томилсон. Авлигын маш том хэргийн сэжүүр ч байж болох Ерөнхий сайдын хүүгийн тансаглал бол яав ч зүгээр орхиж болохгүй ноцтой хэрэг билээ. АТГ-ын дарга З.Дашдаваа ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, шалгалтын ажиллагаагаа эхлүүлнэ үү.

13 May 2025 10:37AM
З.ЗАЯА
826
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ