Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛ ТӨВ ТАЛБАЙД 14:00 ЦАГТ БОЛНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн Англид амьдраад зогсохгүй найз охиндоо хэдэн арван сая төгрөгийн үнэтэй брэнд цүнх, бөгж, тансаг зэрэглэлийн 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй, ховор үйлдвэрлэгддэг машин унаа бэлэглэн тансаглуулж байгааг олон нийт цахим сүлжээнд ил болголоо. Төрийн албан хаагчийн цалингаар амьдардаг Ерөнхий сайдын 20 настай хүү ийм их хэмжээний мөнгөөр бэлэг авч байгаа нь шууд авлигын мөнгөтэй холбоотой гэж олон нийт үзэж байна. Тиймээс өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 14-ны өдөр 14:00 цагт Сүхбаатарын талбайд иргэд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдыг улс төрийн хариуцлага хүлээж огцрохыг шаардах юм байна.

Солонгос, Япон зэрэг улсад төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийнхэн ингэж тансагласан бол өчиггүй албан тушаалаа өгч, хуулийнхан ч шууд шалгаад эхэлсэн байгаа. Учир нь өндөр албан тушаалтнууд цалингаас өөр ашиг, орлогогүй байдаг тул хэдэн мянган долларын худалдан авалт хийх нь шууд авлигалын хэрэг гэж үздэгтэй холбоотой юм. 

14 May 2025 10:37AM
399
Сэтгэгдэлүүд
Сээгий2025-05-14 11:09202.126.88.160
ард иргэд хэцүү бна Сая байтугай 10 к бариач үзээгүй хүмүүс зөндөө бн Тэрбумын машын байтугай автобус олдохгүй чихэлдэж явна
наагий2025-05-14 12:41203.160.69.164
зүгээр огцороод өгөлдөө нямбаатар оюун-эрдэнэ 2оо одоо болно шдээ бүх эд хөрөнгийг нь хураагаад хөрсөн дээр нь буулгаад өгөлдөө хууль гэж байдаг бол энэ улсад чинь
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ