37 дахь удаагийн “Номын баяр” 2025 оны 5-р сарын 16-18-ний өдрүүдэд болно.

37 дахь удаагийн “Номын баяр” 2025 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Төв талбайд болно. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулах юм.
Онцлох шинэ номууд:
• “Элчин” – Иоко Тавада
Японы зохиолч Иоко Тавадагийн энэ роман нь байгаль орчны бохирдлоос үүдэн тусгаарлагдсан Японы тухай өгүүлдэг. Зуун настай өвөө, түүний өвчтэй зээнцэр хүүгийн амьдралын түүхийг сонирхолтойгоор харуулсан энэхүү бүтээл Sayan Publishing-ийн асарт 30% хямдралтайгаар худалдаалагдаж байна .
• “Сүүлчийн лекц” – Рэнди Пош
Карнеги Меллоны их сургуулийн профессор Рэнди Пошийн амьдралын сүүлчийн лекцийн агуулгыг багтаасан энэхүү ном нь уншигчдад амьдралын үнэ цэнэ, зорилго, мөрөөдлийн тухай гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Эрдэмт паблишингийн асарт худалдаалагдаж байна .
• “Улаан басган” – И.Гэрэлчулуун
Зохиолчийн дэлхийн олон орноор аялсан бодит туршлага, хүмүүстэй хийсэн уулзалт, тэдний өгсөн мэдрэмжүүдийг тусгасан энэхүү бүтээл Интерномын асарт худалдаалагдаж байна .
• “Коби Брайнт: The Mamba Mentality”
Домогт сагсан бөмбөгч Коби Брайнтын амжилтын нууц, сэтгэл зүй, хичээл зүтгэлийн тухай өгүүлсэн энэхүү ном Balj & Purev Publishing-ийн асарт худалдаалагдаж байна .
• “Монгол хүн: Б.Гангаамаа”
Монгол Улсын уулын спортын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн амьдрал, дэлхийн ноён оргилуудыг эзэгнэсэн түүхийг хүүхэд, залууст зориулсан зурагт ном болгон хүргэж байна .
Хямдрал, онцлох асрууд:
• Тагтаа паблишинг: Ц.Дэлгэрмаагийн “Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг туужийн нээлт хийгдэж, бүх ном 30% хүртэл хямдралтай худалдаалагдаж байна .
• Альфа номын дэлгүүр: Зохиолч Г.Аюурзаны “Шинэ үеийн номын сан” 19 цуврал номын нээлт болж, Л.Өлзийтөгсийн “Хараацайн зогсолт” роман 20% хямдралтайгаар худалдаалагдаж байна .
• Интерном номын дэлгүүр: Монсудар хэвлэлийн газрын номууд 10-50% хямдралтайгаар худалдаалагдаж байна .
• Аз Хур номын дэлгүүр: “Болор судар” хэвлэлийн газрын бүх ном 20% хямдралтай, зарим ном 1+1 урамшуулалтайгаар худалдаалагдаж байна .
• Хуучин номын асар: Олдоц муутай, ховор номуудыг хямдралтай үнээр худалдаалж байгаа тул сонирхогчид заавал зочлоорой .
Номын баярын үеэр зохиолчид, орчуулагчидтай уулзах, гарын үсэг зуруулах, шинэ номын нээлтэд оролцох зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Мөн “Мэргэн ном” цомын эзнийг тодруулах ёслол, хүүхэд, залуусын дунд уралдаан тэмцээнүүд зохиогдож байгаа тул гэр бүлээрээ хамтдаа оролцохыг урьж байна .
15 May 2025 06:38PM
411
Сэтгэгдэлүүд

-31°C
