
УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад болдог. УИХ 126 гишүүнтэй болсон ч ирц төдийлөн хангалтгүй байгаа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд чөлөө их өгдөгтэй холбоотой байж болох юм.
Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэрээр хэдийгээр Ерөнхий сайдын албыг давхар хашиж байгаа ч гишүүний ажил үүргээ ч хийх үүрэгтэй билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд чуулганы хуралд хамгийн олон удаа тасласан, чөлөө авсан гишүүн байсан. Нэг үгээр тэрээр хууль тогтоох ажлыг хангалтгүй хийж ирсэн юм. Энэ долоо хоногт ч УИХ-ын чуулганы хуралд суугаагүй бөгөөд Засгийн газрын хуралдааныг ч хийгээгүй байна. Тэрээр ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлаагүй, албан ёсоор чөлөө ч аваагүй байна.

7°C
