Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭСРЭГ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛСАН
Монгол Ардын нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 68 суудал авлаа. Үүнээс 50 гишүүн тойргоос, 18 гишүүнийг жагсаалтаар, АН 29 гишүүнийг тойргоос, 16 гишүүн жагсаалтаар нийт 42 суудалтай боллоо. Хүн нам 8 суудалтайгаас 1 гишүүн тойргоос, 7 гишүүнийг жагсаалтаар, ИЗНН жагсаалтаар 4 суудал, Үндэсний эвсэл жагсаалтаар 4 суудалтай болж парламентыг таван нам бүрдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхийн суудал авсан нам буюу 50+1 хувилбараар үзэхэд 126 гишүүнээс 68 суудал авсан МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой. Гэтэл олонхийн суудал авсан нам Засгийн газраа байгуулах гэсэн Үндсэн хуулийн зарчмыг үл хэрэгсэж, сөрөг хүчний АН, Хүн намтай хамтарч “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй эвслийн Засгийн газар байгууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, хууль ёсыг дээдэлдэг улсын хувьд Үндсэн хуулийн бус, байх боломжгүй Засгийн газрыг байгуулснаар түүхэнд бичигдэн үлдэнэ. Үндсэн хуулийн зарчмыг баримталдаг, эрхзүйт нийгмийг бий болгох гэж зорьж байгаа улсын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АН болон Хүн намын УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилсон захирамжийг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж энэ Засгийн газрын хууль бус үйлдлийг тогтоох ёстой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн бус Засгийн газар байгуулсан шалтгаанаа ард түмэнд тайлбарлахдаа өнгөрсөн 30 жилд хийж чадаагүй 14 мега төсөл хэрэгжүүлэхийн тулд хамтарсан гэж хэллээ. Энэхүү 14 төслийг харахад Эгийн голын цахилгаан станц, Хэрлэн тоонот, Орхон Онги ус дамжуулах хоолойн төсөл, Нүүрс хими, кокс химийн цогцолборын төсөл, Зэс боловсруулах цогцолборын төсөл, Гангийн цогцолборын төсөл зэргийг нэрлэлээ. Гэвч эдгээр төслүүд нь яагаад ч хэрэгжиж чадахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан бөгөөд гол шалтгаан нь гадна дотны технологийн олон шалтгааны улмаас хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг нотлосон байдаг.
 
Монголын ард түмэн МАН-ын төлөө 52 хувийн санал өгч бусад намуудад үлдсэн 48 хувийг хувааж өгснөөр хяналттай, хариуцлагатай, тэнцвэртэй парламентыг бий болгосон ч ард түмний саналын эсрэг, засвар хийсэн Засгийн газрыг ийнхүү 2024 онд байгууллаа. Сөрөг хүчинтэй нэг хөнжилд орсон Засгийн газрын энэ үйлдэл УИХ-д хүртэл халдварлаж, байнгын хороог ч АН, Хүн намынхантай хувааж даргыг нь томилсон юм. Төрийн өмчийн компаниудад, Засгийн газрын бүх яам, агентлаг, газар, хэлтсүүдэд Засгийн газрын хууль бус хамтрал үргэлжилж байна. Түүгээр зогсохгүй жагсаалтаар гишүүн болсон Үндэсний эвсэл наанаа сөрөг хүчин царайлсан ч Засгийн газрын бодлогыг 100 хувь дэмжиж байгаагаа удаа дараалан илэрхийлсэн бол ИЗНН мөн адил Засгийн газрын бодлогыг дэмжиж, хуулиуд дээр санал өгч байна. Оны төгсгөлд ард түмний эсрэг байгуулагдсан эвслийн Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрааны Засгийн газар” хэмээн нэрийдсэн байдаг.
 
19 May 2025 01:39PM
Б.АРИУНТУЯА
275
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ