ТЕНДЕРҮҮДЭД ЯЛДАГ “ЧАНДМАНЬ УУШИР” ХХК-Д ХҮНИЙ АМЬ НАС ЭРСЭДЛЭЭ

Ховд аймагт 40 айлын, таван давхар орон сууцны шинэ барилга дээр ажиллаж байсан 11 хүн унаж бэртсэнээс хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алджээ. Мөн 3 хүний биеийн байдал хүнд, ухаангүй байна. Ослын шалтгаан нь барилгын талбайд өргөгч төхөөрөмжийн тросс тасарч унаснаас үүдэлтэй гэж ЦЕГ мэдээллээ.
Уг осолд хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлжээ. Ховд аймгийн “Чандмань уушир” ХХК нь Соёлын яамнаас зохион байгуулсан хэд хэдэн тендерт оролцжээ. Тус компани 2018 онд Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн 300 суудалтай барилгын тендерт ялж байжээ. Тус компани Баян-Өлгий аймагт баригдах соёлын төвүүдийн барилгын тендерт орж байсан ч ялагдсан гэсэн түүхтэй юм байна.
19 May 2025 02:05PM
305
Сэтгэгдэлүүд

11°C
