Өнөөдөр
Jul 23, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРОЛЦОЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын хэрэгт нэр холбогдоод байна. Түүний хүүгийн тансаглал бол шууд өндөр албан тушаалтны нөлөөлөл гэж иргэд үзэж байгаа юм. МАН-ын гишүүд ёсзүйгүй авирласан Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхэж чадах уу. Түүний өөдөөс шударга ёс нэхэмжлэх гишүүн бий юу гэдгийг иргэд хүлээж байна. Учир нь МАН-д даргынхаа эсрэг үг сөрдөг нь цөөхөн. Эр зоригтой аавын хүү, ээжийн охин энэ намд өдрийн од шиг гэхэд хилсдэхгүй. Тиймээс дутуугийн хажуугаар дуугүй өнгөрөх нь энэ намын дотоод соёл билээ. 

МАН-ын бүлгийн гишүүдийн хуралд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар оролцож байна. Гишүүд нь түүнээс шударга ёс нэхэж, улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх эсэх нь хаалттай байна.

19 May 2025 02:31PM
З.ЗАЯА
404
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ