Өнөөдөр
Apr 11, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН БҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХИЙХЭЭС ТАТГАЛЗЛАА

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар байлцсан. Тэд намын даргадаа үүсээд байгаа ёсзүйгүй асуудал болон орлого давсан худалдан авалтууд нь авлигын шинжтэй эсэх асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхой биш байна. МАН-ын бүлгийг Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Мөнхбаатар удирддаг. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар бүлгийн гишүүдээ удирдахаас илүү намын дарга нарынхаа үгнээс гардаггүй, чих зөөлөнтэй гэдгээрээ нам дотроо яригддаг. Хүний өөдөөс чанга үг хэлэх нь битгий хэл өөрийн сандал суудлыг оролдох вий гэж айж явдаг улс төрч нэгэн. Нэг үгээр эр зориггүй, шударга бусын хажуугаар дуугүй өнгөрөгч гэж түүнийг тодорхойлдог. Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлэг авлигын гэмт хэрэгт нэр холбогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудлыг ярьж, хариуцлага нэхэж чадах уу.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцжээ. Түүний хувьд их хурлын чуулганыг согтуу удирдсан ёсзүйгүй, бусармаг хэрэгт нэр нь холбогдсон. Согтуу батласан хуулийг ард түмэн мөрдөх ч хэцүү асуудал тохиолдоод байна. Энэ мэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хувьд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л болж хувирсан. Тэгвэл МАН удирдах зөвлөлтэй. Гэвч УИХ -ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа Удирдах зөвлөлийн гишүүдээ амьгүй болгож, урдуур нь орж асуудлыг дангаараа шийдсээр байгаад актив байхаа больсон. Өдгөө ч МАН-ын Удирдах зөвлөл амьгүй мэт нүдэн балай чихэн дүлий сууж байна.

Угтаа бол МАН-ын даргад үүсээд байгаа асуудлыг Удирдах зөвлөл, бага хурал нь яаралтай хэлэлцэж, асуудлыг шийдэх ёстой. Гэтэл МАН дотор хэн түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр шударга ёсыг нэхэж дугарах эр зоригтой улс төрч энэ намд алга байна.

19 May 2025 03:14PM
Б.БОЛД
350
Сэтгэгдэлүүд
ХАХА 2025-05-19 15:3759.153.114.77
МӨНХБААТАР ГЭЖ ШАЛ ХАЧИН ЮМЫГ СОНГОЖ БАЙХЫМДА БҮЛГИЙН ДАРГА БАЙСАН ЮМ УУ ХАХА
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ